Дэлхийн хөгжмийн ертөнцөд шуугиан тарьсан мэдээ гарлаа. Канадын алдарт рэппер Дрэйк хамгийн сүүлд гаргасан “Janice STFU” дуугаараа Billboard Hot 100 чартыг тэргүүлж, хөгжмийн түүхэнд өөрийн гэсэн томоохон хуудсыг нэмж бичлээ.
Энэхүү амжилтаараа Дрэйк ганцаарчилсан эрэгтэй уран бүтээлчдийн дунд хамгийн олон удаа Billboard-ын нэгт жагссан Майкл Жексоны рекордыг эвдсэн юм. Тэрээр мөн топ 10-т хамгийн олон дуугаараа бичигдсэн амжилтаараа өөрийнхөө рекордыг ахиулж, нийт 90 дуу нь шилдэг 10-т багтсан үзүүлэлттэй болсон байна.
Дрэйк бол орчин үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний хөгжим нь дэлхий даяарх залуусын зүрх сэтгэлд хүрсээр байна. Түүний энэхүү амжилт нь цаашдын уран бүтээлд нь урам зориг өгч, олон шинэ амжилтын эхлэл байх болно гэдэгт итгэлтэй байна.
Billboard Hot 100 жагсаалтад Дрэйкийн нийт 42 дуу нь нэг долоо хоногийн дотор жагсаж, энэ үзүүлэлтээрээ ч дээд амжилт тогтоосон байна. Энэ нь түүний хөгжимд хэр их хайртай, түүнийг хэр их сонсдогийг харуулж байна.
Дрэйкийн фэнүүд болон хип хоп сонирхогч залуустаа баярт мэдээ дуулгахад таатай байна.