Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн, олон сая шүтэн бишрэгчтэй дуучин Дуа Липа, мөн Өмнөд Солонгосын BLACKPINK хэмээх охидын хамтлагийн гишүүн Женни нар загварын мэдрэмжээрээ үргэлж олны анхаарлыг татдаг. Тэдний барьдаг хувцас, аксессуар залуусын дунд тренд болдог билээ.

Тэгвэл саяхан Billboard сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр Дуа Липа, Женни нарын барьдаг Chanel 25 загварын цүнхийг Амазон сайтаас ердөө 23 доллараар худалдан авах боломжтой болсон байна. Энэхүү цүнх нь drawstring hobo загвартай бөгөөд тоут цүнх эсвэл мөрөн дээрээ үүрдэг цүнх хэлбэрээр ашиглах боломжтой аж.

Chanel 25 загварын цүнх нь өндөр үнэтэй брэнд цүнх бөгөөд түүнийг дуурайлган хийсэн хувилбарыг (dupe) Амазонаас хямд үнээр худалдан авах боломжтой болсон нь залуусын дунд ихээхэн шуугиан тарьж байна. Өндөр үнэтэй брэнд цүнх худалдан авах боломжгүй хүмүүст зориулсан энэхүү боломж нь загварлаг харагдахыг хүссэн хүн бүрт нээлттэй байна.