Дэлхийд алдартай Британийн дуучин Дуа Липа болон жүжигчин Каллум Тёрнер нар энэ сарын 31-нд Лондон хотноо гэр бүл, дотны найз нөхдийнхөө хүрээнд хуримаа хийсэн тухай Billboard сэтгүүл мэдээллээ.

Дуа Липа бол “New Rules”, “Don’t Start Now” зэрэг хит дуугаараа дэлхий дахинд танигдсан поп од билээ. Түүний хувьд олон улсад нэр хүндтэй хөгжмийн шагнал гардуулах ёслолуудаас “Грэмми”-г гурван удаа хүртэж байсан юм. Харин Каллум Тёрнер нь “Fantastic Beasts” киноны цуврал болон “Masters of the Air” зэрэг кино, телевизийн бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин юм.

Хосууд харилцаагаа олон нийтэд зарлаагүй байсан бөгөөд хуримын талаарх мэдээлэл ч нууц байсан нь залуу үеийнхний дунд гэнэтийн бөгөөд сонирхолтой мэдээ болов.

Залуу хосууддаа аз жаргал хүсье!