Дэлхий дахинаа алдартай дуучин Дуа Липа, британийн жүжигчин Каллум Тёрнер нар Лондоны Old Marylebone Town Hall-д маш энгийн, дотно хуримаа хийсэн тухай мэдээлэл цацагдлаа.
Дуа Липа бол “New Rules”, “Don't Start Now” зэрэг хит дуугаараа залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн поп од билээ. Харин Каллум Тёрнер нь “Fantastic Beasts” киноны цуврал болон “Masters of the Air” зэрэг кино, телевизийн бүтээлээрээ танигдсан.
Хосууд хуримын дараа Сицилид том хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нууц байгаа ч, фенүүд нь тэдний аз жаргалтай байгаад баяр хүргэж, цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсч байна.
Дуа Липагийн шинэ цомог энэ сард гарах төлөвтэй байгаа бөгөөд Каллум Тёрнер мөн шинэ киноны зураг авалтандаа ороод байгаа юм байна.