Cointelegraph-ийн мэдээлснээр Азийн крипто зах зээлд томоохон өөрчлөлтүүд өрнөж байна. Дубай хот Азийн крипто төвүүдийн жагсаалтыг тэргүүлэх болсон бол Энэтхэг улс банкны салбараа крипто валютаас тусгаарлах шийдвэр гаргажээ.
Үүний зэрэгцээ Японы SBI Crypto компани дэлхийн 12 дахь том Биткойн олборлох пулыг хаах шийдвэр гаргасан нь салбарын анхаарлыг татаж байна. Энэ нь олборлолтын хүчин чадалд нөлөөлөхүйц томоохон өөрчлөлт юм.
Түүнчлэн ОХУ-ын хувьд Европын холбооны хориг арга хэмжээг үл харгалзан дижитал рубль нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа эрчимжүүлж байна. Энэхүү үйл явц нь тус улсын санхүүгийн системд томоохон нөлөө үзүүлэхээр хүлээгдэж байна.