Европын холбооны крипто хөрөнгийн зах зээлийн зохицуулалт (MiCA) хэрэгжих хугацаа дөхөж байгаатай холбогдуулан олон компаниуд үйл ажиллагаагаа дахин үнэлж эхэлжээ. Энэхүү нөхцөл байдал нь крипто салбарын компаниудыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу шилжихэд түлхэц болж байна.

Дубайн хуульч Ирина Хивер-ийн мэдээлснээр, Европын крипто компаниудын үүсгэн байгуулагчид тус улсыг зорих нь эрс нэмэгдсэн байна. Тэдний ийнхүү шилжих болсон гол шалтгаан нь лиценз олгох үйл явц илүү хурдан шуурхай байдагтай холбоотой аж.

Үүнээс гадна, Дубай хот нь крипто салбарт зориулсан тусгай зохицуулагч байгууллагатай бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлдэг байна. Мөн тус улсын зах зээл нь зөвхөн Европоор хязгаарлагдахгүй, илүү өргөн хүрээний зах зээлд нэвтрэх боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой юм.