Одоогийн байдлаар дэлхий нийт түүхэн дэх газрын тосны хамгийн том цочролтой нүүр тулж байна. Энэхүү нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхүйц түгшүүртэй үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч газрын тосны үнэ эдийн засагчдын өмнө нь анхааруулж байсан, улс орнуудын эдийн засгийг рецесси буюу уналтад оруулах аюултай түвшинд хараахан хүрээгүй байна. Зах зээлийн шинжээчдийн хувьд үнэ яагаад төсөөлж байснаас харьцангуй бага хэвээр байгаа нь анхаарал татсан сэдэв болоод байна.