Дэлхийн аваргын тэмцээний үеэр крипто валютын гурван түрийвч нийт 24.25 сая ам.долларын ашиг олсон нь олны анхаарлыг татаж байна. Блокчэйн аналитик платформ болох Lookonchain-ийн мэдээлснээр, эдгээр түрийвчүүд нь "mintblade", "GRIMDRIP" болон "EndlessFate" гэсэн нэртэй ажээ.

Уг гурван түрийвч нь Дэлхийн аваргын тааврын зах зээл дээрх 16 удаагийн шийдэгдсэн таавраас 13-т нь хожил авсан байна. Тэд олсон ашгаа Binance крипто биржийн нэгэн хаяг руу шилжүүлсэн нь үүнийг нэг л хүн эсвэл нэг л арилжаачин удирдаж байсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

Одоогоор эдгээр дансны эзэмшигч болон үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.