Европын үнэт цаас, зах зээлийн газар (ESMA) лицензгүйгээр үйл ажиллагаа явуулж буй крипто хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хатуу анхааруулга хүргүүллээ.
MiCA буюу Крипто хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын шилжилтийн үе 7-р сарын 1-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан тус байгууллагаас тодорхой шаардлага тавьж байна. Үүний дагуу лицензгүй ажиллаж буй компаниуд бизнесээ эмх цэгцтэйгээр хаах, үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болж байна. Энэ нь Европын бүс нутагт крипто зах зээлийн зохицуулалтыг чангатгах томоохон алхам болж байна.
ESMA-ийн зүгээс эдгээр компаниудыг зах зээлээс бүрмөсөн "арчигдах" эрсдэлтэй байгааг сануулж, хууль эрх зүйн хүрээнд нийцүүлэн ажиллахгүй байгаа байгууллагуудад үйл ажиллагаагаа татан буулгахыг уриаллаа. MiCA зохицуулалт нь Европын холбооны хэмжээнд крипто хөрөнгийн үйлчилгээний нэгдсэн стандартыг тогтоох зорилготой юм.