Канадын дуучин, дэлхий даяарх залуусын шүтээн болсон Жастин Бибер Коачелла хөгжмийн наадмын хоёр дахь долоо хоногийн үеэр эхнэр Хэйлитэйгээ хамт авахуулсан зургаа цахим хуудсандаа тавьсан нь олны анхаарлыг ихэд татав.
Тэрээр мөн Дижон болон Биг Шон нартай хамтран Коачеллагийн тайзнаа гайхалтай тоглолт үзүүлсэн зургаа хуваалцсан байна. Жастин Бибер сүүлийн үед хөгжмийн тайзнаа төдийлөн идэвхтэй байгаагүй ч Коачеллад үзүүлсэн тоглолт нь фенүүдийг нь баярлуулж, түүнийг дахин идэвхтэй уран бүтээл хийхийг хүсэн хүлээж буйгаа илэрхийлсэн юм.
Жастин Бибер, Хэйли Болдуин нар 2018 онд гэрлэсэн бөгөөд тэдний хайрын түүх нь олон нийтэд ил байдаг. Тэдний харилцаа залуу хосуудад үлгэр жишээ болж, хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцдаг.
Коачелла хөгжмийн наадам нь жил бүр Калифорни мужид зохион байгуулагддаг, дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудын нэг бөгөөд олон алдартай дуучид, хөгжимчид оролцдог билээ.