Ирэх 2026 онд Их Британийн BBC телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонгодог хөгжмийн “BBC Proms” наадмын хөтөлбөрийг алдарт Жеймс Бондын киноны дуу хөгжмийн оркестрын тоглолт эхлүүлэхээр болсон тухай NME хөгжмийн сайт мэдээллээ.
“BBC Proms” нь дэлхийд нэр хүндтэй сонгодог хөгжмийн наадмуудын нэг бөгөөд жил бүр зуны улиралд Лондон хотноо зохион байгуулагддаг. Тус наадмын хүрээнд олон арван симфони оркестр, камерын чуулга, дуурийн тоглолт, хороос гадна дэлхийн шилдэг хөгжимчид оролцдог билээ.
Жеймс Бонд бол Их Британийн зохиолч Ян Флемингийн бүтээсэн тагнуулчийн тухай цуврал романууд болон тэдгээр романаас сэдэвлэсэн кинонуудаараа дэлхий дахинд танигдсан дүр юм. Жеймс Бондын кинонууд нь өвөрмөц үйл явдал, гайхалтай тулаан, тансаг амьдралын хэв маяг, мэдээж хэрэг, гайхалтай дуу хөгжмөөрөө онцлогтой.
“BBC Proms 2026” наадмын Жеймс Бондын дуу хөгжимтэй тоглолт нь наймдугаар сард болох төлөвтэй байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаашид хүргэх болно.