Холливудын нэрт жүжигчин, “Spider-Man” киноны Харри Осборны дүрээр олонд танигдсан Жеймс Франко сүүлийн жилүүдэд кино урлагийн ертөнцөөс бараг бүрмөсөн алга болсон билээ. Тэрээр 2017 оноос хойш томоохон хэмжээний кино төслүүдэд оролцоогүй бөгөөд үүнд түүний нэр холбогдсон ёс зүйн асуудлууд болон шүүмжлэлүүд нөлөөлсөн гэж үздэг.

Тэгвэл саяхан жүжигчин эр TikTok платформд идэвхтэй нэгдэж, өөрийн карьераа дахин сэргээх оролдлого хийж эхэллээ. Гэвч түүний нийтэлж буй контентууд нь шүтэн бишрэгчид болон олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулж байна. Түүний TikTok дээрх бичлэгүүд нь ердийн оддын хийдэг зүйлсээс тэс өөр, бага зэрэг хачирхалтай, ойлгомжгүй өнгө аястай байгаа нь хүмүүсийг гайхшруулж байгаа юм.

Зарим хэрэглэгчид түүнийг энэхүү платформыг ашиглан өөрийн дүр төрхөө өөрчлөх эсвэл дахин анхаарлын төвд орохыг хичээж байна гэж дүгнэж байгаа бол нөгөө хэсэг нь энэ бүхэн зүгээр л “хачин” санагдаж байгаагаа илэрхийлсээр байна. Жеймс Франкогийн энэхүү алхам нь Холливудын хуучин оддын хувьд сошиал медиа нь карьераа аврах сүүлчийн найдвар болж байгааг харуулж байна уу, эсвэл зүгээр л бүтэлгүй оролдлого уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Ямартай ч, кино ертөнцөөс хөндийрсөн жүжигчин эр өөрийн байр сууриа олж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.