Америкийн рок хөгжимчин, дуу зохиогч, продюсер Жек Уайт (The White Stripes хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ Монголын залууст танигдсан байх) Лондонд "These Thoughts May Disappear" нэртэй урлагийн үзэсгэлэнгээ нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь түүний хөгжмийн карьераас гадна урлагт хэрхэн гүн гүнзгий холбоотой болохыг харуулж байна.
Жек Уайт хэлэхдээ: "Хүмүүс миний энэ талыг мэддэггүй". Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн зарим нь түүний өсвөр насандаа хийдэг байсан оёдлын ажлыг нь санагдуулам бөгөөд Дэмиен Хёрсттэй хамтран бүтээсэн бүтээлүүд ч багтсан байна.
Үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл цацагдсаны дараа Жек Уайтын фэнүүд болон урлаг сонирхогчдын дунд маш их хүлээлт үүсгээд байна. Хөгжимчний хувьд олны танил болсон түүний урлагийн бүтээлүүд ямар байх бол гэдэг нь олон хүний сонирхлыг татаж байгаа бололтой. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаашид хүргэх болно.