Алдарт рок хөгжимчин, "The White Stripes" хамтлагийн гишүүн Жек Уайт өөрийн охин Скарлеттын хамт тайзан дээр гарчээ. Тэд хамтлагийнхаа 1999 оны анхны цомогт багтсан "Cannon" дууг хамтран дуулсан байна.
Жек Уайт нь олон улсын рок хөгжмийн ертөнцөд нөлөө бүхий уран бүтээлч бөгөөд түүний голлон тоглодог "The White Stripes" хамтлаг нь 1990-ээд оны сүүлээс эхлэн сонсогчдын танил болсон билээ. Энэ удаагийн тоглолтод тэрээр өөрийн охин Скарлетт-ыг тайзан дээр урьж, хамтлагийнхаа эртний бүтээлийг хамтран хүргэсэн нь олны анхаарлыг татлаа.