Өнөөдөр жижиг бизнес эрхлэгчид компаниа удирдах, үйл ажиллагаагаа хянахад шаардлагатай асар их хэмжээний дата, мэдээлэлд хандах боломжтой болжээ. Үүний дотор ажилтнуудтай холбоотой дата мэдээлэл нь нүдний өмнө ил байгаа хэдий ч анзаарагдалгүй өнгөрдөг чухал ойлголт, шийдлүүдийг илрүүлж магадгүй байдаг байна.
Бизнесийн ихэнх удирдагчид ажлын байрны нөхцөл байдлыг цаг тухайд нь хянах боломжтой хяналтын самбар (dashboard) ашигладаг. Үүгээр дамжуулан тэд ажилтны шилжилт хөдөлгөөн, илүү цагаар ажиллах байдал, ажилтнуудын идэвх оролцоо болон нэг ажилтан сонгон шалгаруулж авах зардлыг шууд хянах боломжтой байдаг аж.
Гэсэн хэдий ч өнөө үед бизнес эрхлэгчдэд хиймэл оюун ухааны дата мэдээлэл өмнөхөөсөө илүү их байгаа ч тэдгээр нь хяналтын самбарын түвшинд гацаж үлдэх нь бий. Иймд бизнес удирдагчдад хамгийн чухал агшин өнгөрөхөөс өмнө цугларсан их өгөгдлийг оновчтой шийдвэр болгон хувиргах чадвар нэн шаардлагатай байна.