АНУ-ын хөрөнгийн зах зээл буюу Уолл-стритийн өнөөгийн нөхцөл байдал томоохон өөрчлөлтөд орж байна. MarketWatch-ийн мэдээлснээр, зах зээл дээрх жижиг болон дунд хэмжээний хувьцаат компаниудын бараг тал хувь нь одоогийн байдлаар алдагдалтай ажиллаж байгаа юм.
Энэхүү нөхцөл байдал нь хөрөнгийн зах зээл "ялагч нь бүгдийг авдаг" буюу цөөн хэдэн компани зах зээлийн дийлэнх хэсгийг эзэмшдэг, үлдсэн хэсэг нь хүндрэлтэй тулгардаг өрсөлдөөний хэлбэрт шилжиж байгааг харуулж байна. Зах зээлийн энэхүү хувьсал нь жижиг болон дунд бизнесүүдийн хувьд томоохон сорилт болж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.