АНУ-ын телевизийн алдартай хөтлөгч Жимми Киммел Кентакки мужийн сенатор Митч Макконнелл-ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хошигножээ. Сенатор Митч Макконнелл эрүүл мэндийн асуудлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Жимми Киммел ням гарагт өөрийн Инстаграм хуудсандаа хиймэл оюун ухаан буюу AI ашиглан бүтээсэн зураг нийтэлсэн байна. Уг зурагт Киммел өөрөө инээмсэглэн сууж байгаагаар дүрслэгджээ. Хөтлөгч ийнхүү сенаторын эмнэлгийн зураг дээр тоглоом хийж, олон нийтийн анхаарлыг татсан байна.