Америкийн алдарт реппер, бизнесмэн Жэй-Зи (Jay-Z) саяхан Нью-Йорк хотын алдарт Yankee Stadium-д "Extra Innings" нэртэй тоглолтоо хийлээ. Тус тоглолт нь эхлэх үедээ хэт их хүн цугларснаас үүдэн томоохон саатал гарсан хэдий ч эцэстээ мартагдашгүй үйл явдал болж өндөрлөсөн байна.
Тоглолт үүрийн 3 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд тайзан дээр хөгжмийн ертөнцийн томоохон одод зочноор хүрэлцэн иржээ. Тухайлбал, дуучин Бейонсе (Beyoncé), Рианна (Rihanna), Фаррелл Уильямс, Clipse болон Ашер (Usher) нар тайзнаа гарч, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан байна.