Америкийн алдарт рэппер Жэй-Зи (Jay-Z) Нью-Йорк хотын Yankee цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр үргэлжилсэн тоглолтоо амжилттай өндөрлүүлсэн ч сүүлийн өдрийн тоглолт томоохон хүндрэлтэй тулгарчээ. Түүний 44 дуу бүхий тоглолт нь "Reasonable Doubt" цомгийн 30 жил, "The Blueprint" цомгийн 25 жилийн ойг тэмдэглэх зорилготой байсан юм.

Тоглолтын өдөр зохион байгуулалтын сул тал болон мэдээллийн дутагдлаас үүдэн олон мянган тасалбар эзэмшигчид цэнгэлдэхийн гадаа дөрвөн цаг орчим гацсан байна. Энэ үеэр тасалбаргүй хүмүүс хаалга эвдэн дайрч, хамгаалалтын ажилтнуудыг дайрсан зэрэг ноцтой нөхцөл байдал үүсжээ. Олон цагаар ус, бие засах газар ч үгүй хүлээсэн хөгжөөн дэмжигчдийн зарим нь эмнэлгийн тусламж авахад хүрсэн байна. Цагдаагийн байгууллага болон цэнгэлдэхийн хамгаалалтынхан нөхцөл байдлыг намжаасны дараа тоглолт шөнө дундаас хойш эхэлжээ.

Хэдийгээр үзэгчдэд хүндрэлтэй байсан ч тайзан дээр Бейонсе, Рианна, Ашер (Usher), Фаррелл Уильямс зэрэг дэлхийн оддын цуваа хөвөрсөн юм. Рианна тоглолтын үеэр "Run This Town" болон "B—h Better Have My Money" дуунуудаа дуулж үзэгчдийг байлдан дагуулсан бол Бейонсе өөрийн алдарт "Drunk in Love" дуугаа бүжгийн хамтлагийн хамт толилуулжээ. Мөн Жэй-Зи шинэ дууныхаа хэсгээс танилцуулж, үзэгчдийг баярлуулсан байна.