Холливудын алдарт жүжигчин Жэйми Ли Кёртисийн эгч, жүжигчин Келли Кёртис 69 насандаа таалал төгссөн тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Келли Кёртис нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан домогт жүжигчид болох Тони Кёртис, Жанет Лей нарын охин юм.
Тэрээр “Trading Places” кино болон “The Sentinel” телевизийн цуврал кинонд бүтээсэн дүрээрээ олонд илүүтэй танигдсан билээ. Келли Кёртисийн нас барсан шалтгааныг одоогоор тодорхой болоогүй байна.
Түүний эгч, жүжигчин Жэйми Ли Кёртис нь “Halloween”, “True Lies”, “Knives Out” зэрэг олон арван кинонд тоглож, Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон юм. Жэйми Ли Кёртис эгчийгээ нас барсантай холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Келли Кёртисийн гэр бүл, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.