Биткойны салбарын нөлөө бүхий бизнесмэн, Strike компанийг үүсгэн байгуулагч Жэк Маллерс XXI Capital компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
Энэхүү өөрчлөлт нь XXI Capital, түүний үүсгэн байгуулсан Strike болон Elektron Energy гэсэн гурван компанийг нэгтгэхээр төлөвлөж байсан томоохон хэлэлцээртэй холбоотой юм. Strike нь Биткойны сүлжээг ашиглан төлбөр тооцоо хийх үйлчилгээ үзүүлдэг технологийн компани бөгөөд XXI Capital болон Elektron Energy компаниудтай нэгдэх замаар бизнесийн хүрээгээ тэлэхээр зорьж байсан билээ.
Гэвч дээрх гурван компанийг нэгтгэхээр төлөвлөж байсан хэлэлцээ цуцлагдсанаар Жэк Маллерс албан тушаалаасаа буух шийдвэрийг гаргажээ. Одоогоор энэхүү нэгдэл бүтэлгүйтсэн шалтгаан болон компанийн цаашдын бүтцийн талаарх нэмэлт мэдээлэл гараагүй байна.