Америкийн кантри, рок дуучин Зак Брайаны "Young Manhood and Other Donatable Organs" нэртэй шинэ цомог Billboard-ийн Top Country Albums, Top Rock Albums болон Americana/Folk Albums жагсаалтуудыг тэргүүлж, нэгдүгээр байранд оржээ. Харин бүх төрлийг багтаадаг Billboard 200 жагсаалтад хоёрдугаар байрт бичигдсэн байна.
Luminate-ийн мэдээлснээр, уг цомог аравдугаар сарын 16-наас 22-ны хооронд АНУ-д эхний долоо хоногтоо 65,000 хувь борлогдсонтой тэнцэх нэгж цуглуулжээ. Энэ нь Зак Брайаны хувьд дээрх гурван төрлийн жагсаалтыг зэрэг тэргүүлсэн тав дахь бүтээл болж байна. Тэрээр өмнө нь "With Heaven on Top", "The Great American Bar Scene" (2024), өөрийн нэрээр нэрлэсэн цомог (2023) болон "American Heartbreak" (2022) цомгуудаараа уг амжилтыг үзүүлж байв.
Шинэ цомгийн бүх найман дуу нь Hot Country Songs болон Hot Rock Songs жагсаалтад зэрэг багтсан байна. Ялангуяа дуучин Лана Дел Рейтэй хамтарсан “Lies” дуу нь Hot Rock Songs жагсаалтыг тэргүүлж, Hot Country Songs чартад хоёрдугаарт, харин Billboard Hot 100 жагсаалтад дөрөвдүгээр байрт оржээ. Мөн “Lodi When” дуу нь Hot Country Songs-ийн есдүгээрт бичигдсэн байна.
Бүртгэлийн долоо хоногт Зак Брайаны дуунууд АНУ даяар нийт 151.3 сая албан ёсны хандалт (stream) авч, улсдаа Дрэйк (298.6 сая), Морган Уоллен (204.2 сая), Тейлор Свифт (183.1 сая) нарын дараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.