Шведийн алдартай дуучин Зара Ларссон шинэ уран бүтээлийн гэрээ байгуулснаа зарлалаа. Тэрээр өмнө нь Sony Music-ийн салбар болох Epic Records студид арван жил гаруй хугацаанд харьяалагдаж байсан юм.

Тэгвэл одоо тэрээр мөн л Sony Music-ийн бүрэлдэхүүнд багтдаг RCA Records студид шилжин ажиллахаар болжээ. Дуучин бүсгүй ийнхүү урт хугацааны хамтын ажиллагааныхаа дараа студиэ сольж, шинэ эхлэлийг тавьж байна.