Мягмар гарагт Израил улсад сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр ирцтэйгээр парламентын сонгуулийн санал хураалт явагдлаа. Одоогоор саналыг тоолж байгаа бөгөөд эцсийн дүн тодорхойгүй байгаа тул нөхцөл байдал хүлээлтийн байдалд байна.
Израилын гурван гол телевизийн сувгийн гаргасан exit poll буюу санал өгөөд гарч ирсэн иргэдийн санал асуулгын таамгаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тал болон түүний өрсөлдөгчийн талууд тун ширүүн өрсөлдөж, эн тэнцүү явааг харуулжээ. Санал асуулгын эхний таамгаар армийн экс командлагч Гади Эйзенкотоор удирдуулсан сөрөг хүчин давуу байсан ч дараа нь хоёр эвсэл тус бүр Израилын 120 суудалтай Кнессетэд 51 орчим суудал авахаар гарсан байна. Энэ нь засгийн газар бүрдүүлэхэд шаардлагатай 61 суудлаас бага тоо юм.
Мөн exit poll-ын дүнгээр Израилын Араб намуудын жагсаалт хүчтэй дэмжлэг авч, амжилт гаргасныг харуулжээ.