Долоо хоногийн эхээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 5 хүртэлх хувиар огцом өсөж, санхүүгийн салбарт анхаарал татаж байна. Энэхүү үнийн өсөлт нь Иран улс Хормузын хоолойг хаасан тухай мэдэгдэл хийсэнтэй шууд холбоотой юм.
Үнийн энэхүү хэлбэлзэл нь АНУ болон Иран улсын хооронд үргэлжилж буй харилцан халдлагуудтай давхцан эхэлж байна. Одоогоор хоёр улсын хооронд үүсээд буй нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөөлж байна.