Дэлхий дахинд өрнөж буй Ираны дайн зөвхөн тус улс төдийгүй Египет, Вьетнам зэрэг улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа талаар NPR Health агентлаг мэдээллээ.
Шатахууны үнэ өсч, хүнсний бүтээгдэхүүн олдоцгүй болж, ажлын байрны хомсдол үүсч байна. Тухайлбал, Египетийн нийслэл Каир хотод кафе, ресторануудыг оройн 21:00 цагаас өмнө хаах шийдвэр гарчээ. Энэ нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж, бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм.
Вьетнамд цагаан будаа тариалах зардал өсч, бордооны үнэ нэмэгдсэнээр тариаланчдын орлого буурч байна. Дайн нь зөвхөн зэвсэгт мөргөлдөөн төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог гэдгийг энэ мэдээлэл харуулж байна. Залуус бидний хувьд энэ нь ажлын байрны хомсдол, амьжиргааны өртөг нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.
Олон улсын байгууллагууд Ираны дайныг зогсоохын төлөө идэвхтэй ажиллаж, эдийн засгийн хямралыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь чухал байна.