Олон улсын зах зээлд Ираны дайн эхэлснээс хойш газрын тосны үнийн хэлбэлзэл ажиглагдаж байна. Энэхүү нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид газрын тосны үнийн өсөлтөөс ашиг олохдоо ямар хэрэгслийг сонгох нь зүйтэй вэ гэдэг асуулт гарч ирж байна.
MarketWatch-ийн мэдээлснээр, газрын тосны үнийг дагадаг United States Oil Fund (USO) сангийн үнэ дайн эхэлснээс хойш 58 хувиар өсжээ. Энэ нь WTI (West Texas Intermediate) газрын тосны ирээдүйн гэрээний (crude futures) үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин их өсөлт юм.
Газрын тосны ирээдүйн гэрээ нь ихэвчлэн мэргэжлийн худалдаачдын ашигладаг хэрэгсэл бол, USO сан нь газрын тосны үнийг дагаж хөдөлдөг биржээр арилжаалагддаг сан (ETF) юм. Ираны дайн үргэлжилж буй өнөөгийн нөхцөлд USO сан нь газрын тосны ирээдүйн гэрээг бодвол хөрөнгө оруулагчдад илүү өндөр өгөөж авчирсан байна.