Их Британийн Төв банк стейблкойн буюу тогтвортой ханштай крипто валютын зах зээлд тавих зохицуулалтын бодлогоо өөрчилсөн байна. Тус байгууллага өмнө нь салбарынхны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан хязгаарлалтуудаа цуцалжээ.
Тодруулбал, хувь хүн нэг бүрийн эзэмших стейблкойны хэмжээг 20,000 фунт стерлингээр, харин бизнес эрхлэгчдийн эзэмших дээд хязгаарыг 10 сая фунт стерлингээр тогтоох гэж байсан төлөвлөгөөг бүрмөсөн хассан байна. Эдгээр хязгаарлалт нь салбарын оролцогчдын дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм.
Зургаадугаар сарын 22-нд нийтэлсэн бодлогын мэдэгдэлд тус банк өмнөх хязгаарлалтуудын оронд 40 тэрбум фунт стерлингийн нэгдсэн дээд хязгаарыг тогтоохоор болсноо зарлалаа. Хэдийгээр Их Британийн тал стейблкойны зохицуулалтыг ийнхүү зөөлрүүлж байгаа ч шинжээчид энэ нь тус улсын дотоодын зах зээлийн өсөлтийг хязгаарласан хэвээр байж болзошгүй гэж үзэж байна.