Их Британийн хамгийн том битүү цэнгэлдэх хүрээлэнд болсон концертын үеэр “үл мэдэгдэх бодис” гарсны дараа олон мянган хүнийг танхимаас нүүлгэн шилжүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас Даваа гарагт мэдээллээ.
Английн баруун хойд хэсэгт орших Манчестер хотын Co-op Live аренад Ням гарагийн үдэш АНУ-ын реппер Дон Толиверын (Don Toliver) тоглолт болсон бөгөөд уг арга хэмжээг 12,000 орчим хүн үзэж сонирхож байжээ.
Цугласан олон дундаас хүмүүс үл мэдэгдэх бодисын нөлөөнд автсан тухай мэдээлэл ирсний дараа яаралтай тусламжийн албаныхан газар дээр нь очсон байна. Тус хотын цагдаагийн газраас уг явдалтай холбогдуулан томоохон хэрэг явдал (major incident) гэж үзсэнээ мэдэгджээ. Мөн хэд хэдэн хүнд сөрөг нөлөө илэрсэн тухай мэдээлэгдсэн байна.