Их Британид цагдаагийн ажилтны дүрд хувиран иргэдийг залилсан гурван этгээдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж, тэднийг хорих ялаар шийтгэлээ. Тус бүлэг нь цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан хуурамч вэбсайтуудыг бүтээж, иргэдийг төөрөгдүүлэх замаар нийт 5.3 сая долларын крипто валют залилсан байна.

Метрополитан цагдаагийн газрын мэдээлснээр, залилан хийгчид олсон орлогоороо тансаг зэрэглэлийн Rolex брэндийн цаг худалдан авч, өндөр өртөгтэй аялал зугаалгад зарцуулдаг байжээ. Иргэдийг хууран мэхлэх зорилгоор цагдаагийн байгууллагын албан ёсны вэбсайттай төстэй хуурамч хуудсуудыг ашигласан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон байна.