Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Даваа гарагт албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр сүүлийн үед намынх нь зүгээс ирж буй хүчтэй шахалт болон нэр хүндийн уналтын улмаас ийм алхам хийхэд хүрсэн байна.
Лондон хот дахь Даунинг стрит 10 тоот байрны гадна хийсэн богино хэмжээний мэдэгдлийнхээ үеэр тэрээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэн: "Миний гаргасан шийдвэр бүр миний хайртай энэ улсыг нэгдүгээрт тавих тухай байсан. Тийм учраас би Лейборист намын даргын албан тушаалаасаа огцрох болно" хэмээн ярьжээ.
Кир Стармер өдийг хүртэл албан тушаалаасаа буухыг шаардсан уриалгад эсэргүүцэл үзүүлж ирсэн ч эцэст нь ийнхүү шийдвэрээ гаргасан байна. Түүний огцролтоор Их Британи сүүлийн арван жилийн хугацаанд долоо дахь Ерөнхий сайдаа угтан авах гэж байна. Стармер ажлаа хүлээлгэн өгөх хүртлээ албан тушаалдаа үлдэхээ мэдэгдлээ.