Поп хатан хаан Кайли Миноугийн /Австралийн дуучин, жүжигчин/ уран бүтээлийн замнал, хувийн амьдралыг харуулсан гурван ангит баримтат кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. "KYLIE" нэртэй энэхүү киног Эмми болон BAFTA-гийн шагналт Майкл Харте найруулсан бөгөөд Кайли Миногийн амьдралын хамгийн дотно мөчүүдийг багтаасан гэдэгт итгэлтэй байна.
Киноны тодорхой цаг хугацаа, платформ хараахан зарлагдаагүй байгаа ч Кайли Миноугийн фэнүүд тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй. Энэхүү баримтат кино нь дуучны уран бүтээлийн ололт амжилт, хувийн бэрхшээлүүдийг хэрхэн туулж өнгөрүүлснийг илүү гүн гүнзгий харуулах болно гэж найдаж байна.
Кайли Миноуг нь 1980-аад оноос хойш поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр оршин тогтнож, олон арван хит дууг бүтээж, дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчдийг бий болгосон билээ. Түүний уран бүтээл нь зөвхөн хөгжмийн чиглэлээр хязгаарлагдахгүй, кино, телевиз, загварын салбарт ч өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн юм. "KYLIE" баримтат кино нь түүний амьдралын түүхийг бүрэн дүүрэн харуулах боломжтой гэж үзэж байна.