Украин улс анх удаа лазер зэвсэг ашиглан Оросын тийрэлтэт хөдөлгүүрт дроныг амжилттай сөнөөсөн гэж тус улсын төрөөс дэмжлэгтэй батлан хамгаалахын Brave1 групп баасан гарагт мэдэгдлээ.
Энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Сергей Бескрестнов цахим орчинд нэгэн дүрс бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэгт байгаа оногдсоны дараа галт бөмбөлөг болон сүйрч буй дүр зураг гардаг бөгөөд Оросын "Геран" (Geran) тийрэлтэт дроныг лазер системээр анх удаа ийнхүү унагасан болохыг тэрбээр дурджээ.
Мөн тус улсын лазер систем байлдааны ажиллагаанд дайсны байг саатуулахад ашиглагдаж буйг харуулсан дүрс бичлэг саяхан цахим сүлжээнд нийтлэгдээд байгаа юм.