Америкийн хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагналуудын нэг болох BET Awards-ийн 2026 оны наадмын нэр дэвшигчид тодорхой болжээ. Энэ удаагийн наадмын хамгийн олон нэр дэвшилтэй уран бүтээлчээр Карди Би тодорсон байна.
Карди Би (Cardi B) гэгч нь Америкийн рэппер, дуу зохиогч, жүжигчин юм. Тэрээр “Bodak Yellow” хит дуугаараа олонд танигдаж, Грэммийн шагнал хүртэж байсан билээ. Түүний хувьд “Шилдэг эмэгтэй хип хоп уран бүтээлч”, “Оны шилдэг цомог” зэрэг зургаан номинацид нэр дэвшсэн байна.
Харин Кендрик Ламар (Kendrick Lamar) болон Марайя зе Саентист (Mariah the Scientist) нар тус бүр таван номинацид нэр дэвшиж, Карди Бигийн араас жагсжээ. Кендрик Ламар бол мөн л Америкийн рэппер бөгөөд “DAMN.” цомог нь Пулитцерийн шагнал хүртэж байсан. Марайя зе Саентист бол R&B дуучин юм.
BET Awards нь Америкийн Black Entertainment Television (BET) телевизээс хар арьст уран бүтээлчдийг алдаршуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг хөгжмийн наадам юм. Энэ жилийн наадамд нэр дэвшигчид аль хэдийн тодорхой болсон бөгөөд шагнал гардуулах ёслол зургаадугаар сарын 28-нд Лос-Анжелес хотноо болно.