АНУ-ын сагсан бөмбөгийн лигийн 2026 оны финалын цуврал тун ширүүн өрнөж байна. Одоогоор “Нью-Йорк Никс” баг “Сан-Антонио Спөрс”-ийг 2-1 харьцаатай тэргүүлж, аваргын цомд ойрхон ирээд байгаа нь Нью-Йорк хотын оршин суугчдын дунд хүлээлт үүсгээд байна.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Америкийн алдарт реппэр, олон нийтийн сүлжээнд нөлөө бүхий Карди Би өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хэрэв “Никс” баг аваргалбал Нью-Йорк хотын уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдөнө гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Тодруулбал, тэрээр “Хэрэв тэд ялбал Нью-Йоркийн гудамжны хархнууд хүртэл алга болно” хэмээн хошигносон нь шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан тариад байна.

Карди Би бол Америкийн хип хоп ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний хэлсэн үг бүр сошиал орчинд хурдтай тархдаг онцлогтой. Түүний хувьд Нью-Йорк хот бол төрсөн нутаг нь тул нутгийнхаа багийг ийнхүү идэвхтэй дэмжиж байгаа нь гайхах зүйл биш юм. “Никс”-ийн хөгжөөн дэмжигчид багийнхаа ялалтыг олон жил хүлээсэн бөгөөд Карди Бигийн энэхүү өөдрөг үзэл нь багийн тамирчдад ч мөн урам зориг өгч магадгүй байна.

NBA-ийн финалын цувралын дараагийн тоглолтууд хэрхэн өрнөх, “Никс” баг олон жилийн дараа аваргалах эсэхийг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна.