Колумбийн залуу од, реггетон урсгалын Blessd хэмээх дуучин Billboard News-т өгсөн ярилцлагадаа аав болох мөрөөдлөө хэрхэн тээж явснаа дэлгэсэн байна. Тэрээр 15 настайгаасаа эхлэн 26 нас хүрэхдээ аав болно гэж найзууддаа хэлдэг байснаа дурссан. Blessd өдгөө 24 настай бөгөөд түүний мөрөөдөл биелэхэд тун ойрхон байгаа бололтой.

Тэрээр зөвхөн хувийн амьдралынхаа талаар бус, шинээр худалдаж авсан хувийн онгоц, шинэ цомгийн талаар ч ярьжээ. Мөн Колумбийн хөлбөмбөгийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Blessd (жинхэнэ нэр нь Stiven Mesa Londoño) нь Колумбийн Меделлин хотоос гаралтай, реггетон, латин трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу дуучин юм. Тэрээр “Hecho En Medellín” болон “Siempre Blessd” зэрэг хит дуугаараа олонд танигдсан бөгөөд Латин Америкт төдийгүй дэлхий даяар фэнтэй болж буй авьяаслаг уран бүтээлч билээ.