Америкийн нэр хүндтэй Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр Нью-Йорк хотын Корнелиа Стрийтэд байрлах Sip & Guzzle хэмээх бар Хойд Америкийн шилдэг бараар шалгарчээ. Энэхүү бар нь хоёр давхар бөгөөд Япон болон Америкийн соёлын холимог уур амьсгалыг бүрдүүлснээрээ онцлогтой.
Sip & Guzzle нь дуучин Тэйлор Свифтийн (Америкийн поп дуучин, хөгжмийн зохиолч) алдарт Корнелиа Стрийт дэх байшингийн хажууд ердөө хоёр хаалганы цаана байрладаг аж. Энэ нь тус барыг жуулчдын очих дуртай газрын нэг болгоход нөлөөлсөн байж магадгүй юм.
Тус барыг Хойд Америкийн шилдэг бараар шалгаруулсан нь зөвхөн Нью-Йорк хотод төдийгүй Америкийн баарны соёлд томоохон амжилт болж байна. Sip & Guzzle нь Япон болон Америкийн соёлыг хослуулсан өвөрмөц интерьер, коктейлийн сонголтоор үйлчлүүлэгчдийн таашаалд нийцдэг байна.
Залуу үеийнхний хувьд аялах дуртай, сонирхолтой газруудаар зочлохыг эрмэлздэг бол Sip & Guzzle бар Нью-Йорк хотод очих газруудын жагсаалтад нэмэгдэх нь дамжиггүй.