Крипто салбарын гурван лобби бүлэг АНУ-ын Конгресст хандан олборлолт (mining) болон стейкинг (staking) хийж олсон орлогыг тухайн хөрөнгийг худалдах үед нь татвар ногдуулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Тус бүлгүүдийн зүгээс уг хуулийн төсөлд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр шууд батлах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Одоогийн байдлаар уг хуулийн төсөл нь олборлолт болон стейкингээр дамжуулан олсон крипто хөрөнгийг борлуулсан тохиолдолд татвар ногдуулахаар тусгасан байгаа юм.

Энэхүү санаачилга нь крипто салбарын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг тодорхой болгох зорилготой бөгөөд салбарын төлөөлөгчид хуулийн төслийн одоогийн хувилбарыг хэвээр хадгалахыг уриалж байна.