Криптовалютын зах зээлийг удаа дараа шүүмжилж ирсэн эдийн засагч Нуриел Рубини блокчэйн технологийн салбарт шинэ алхам хийхээр болжээ. "Dr. Doom" буюу "Сүйрлийн эмч" хэмээн алдаршсан тэрээр "Technodollar" хэмээх токенжуулсан үнэт цаасыг дэмжиж буйгаа зарласан байна.

Энэхүү шинэ төсөл нь Nasdaq хөрөнгийн биржид бүртгэлтэй, Рубини өөрөө удирддаг биржийн арилжааны сан буюу ETF-д суурилсан бүтээгдэхүүн юм. "Technodollar"-ыг дэлхий дахинд тохиолдох эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах зорилгоор бүтээжээ.

Криптовалютын салбарыг эрс шүүмжлэгчдийн нэг байсан Рубини ийнхүү токенжуулалтын салбарт хүч үзэж байгаа нь анхаарал татаж байна. Түүний дэмжиж буй энэхүү токен нь блокчэйн сүлжээнд суурилсан үнэт цаасны хэлбэрээр гарах бөгөөд хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлж буй хэрэг юм.