Криптовалютын зах зээлийн нөхцөл байдалд сонирхолтой өөрчлөлтүүд гарч эхэллээ. Сүүлийн хоёр орчим жилийн хугацаанд үргэлжилсэн уналтын дараа алткойнуудын зах зээл дээр худалдагчид багасч, ханш тогтворжиж эхэлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн зах зээлийн гол хөдөлгөгч хүч болох Биткойны ханш огцом унаж, 63,600 ам.долларын түвшин рүү буурч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Биткойны энэхүү уналт нь алткойнуудын зах зээлд 'алткойны улирал' буюу өсөлтийн үе эхлэх дохиог өгч байгаа ажээ.
Зах зээлийн энэхүү динамик өөрчлөлтийг ажиглагчид анхааралтай судалж байна.