Криптовалютын зах зээл сүүлийн үед хүндхэн сорилттой тулгарч байна. CryptoSlate-ийн мэдээлснээр, криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 гаруй хувиар буурчээ.
Үүнээс гадна, альткойнуудын зах зээл 2025 оны 10 дугаар сарын оргил үеэсээ 45 орчим хувиар доогуур түвшинд байна. Биткойны хувьд сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдоогүй хамгийн муу эхлэлийг энэ онд тавиад байгаа юм.
Зах зээлийн шинжээчдийн ажигласнаар, хөрөнгө оруулалтын урсгал криптовалютаас гарч, хиймэл оюун ухаан буюу AI хувьцаанууд болон томоохон IPO-нууд руу шилжиж байна. Гурван жилийн турш зах зээлийн өргөн хүрээний сэргэлтийг хүлээсэн хөрөнгө оруулагчид ийнхүү өөр салбаруудыг сонирхох болсон нь анхаарал татаж байна.