Америкийн R&B болон поп од, дуучин, бүжигчин Крис Браун (Chris Brown)-ыг залуу үеийнхэн андахгүй биз ээ. Тэгвэл Billboard сэтгүүл түүний ганцаарчилсан цомгуудыг шүүмжлэгчдийн санал болон ур чадварын үнэлгээгээр эрэмбэлсэн байна.
Billboard-ын нийтлэлд Крис Брауны нийт 12 цомгийг хамгийн муугаас нь эхлэн хамгийн шилдэг хүртэл жагсаажээ. Жагсаалтад түүний 2005 онд гаргасан анхны цомог болох "Chris Brown"-оос эхлээд 2022 онд гаргасан "Breezy" цомог хүртэл багтсан байна. Шүүмжлэгчид цомог бүрийн онцлог, амжилт, дуучны ур чадварыг харгалзан үзэж, өөрсдийн үнэлгээг өгчээ.
Крис Браун нь дуу хөгжмийн ертөнцөд олон жилийн турш өөрийн гэсэн өнгө төрх, хит дуунуудаараа залуусын зүрх сэтгэлд хоногшсон алдартай уран бүтээлч билээ. Түүний цомгуудын жагсаалт нь фэнүүдийн дунд маргаан дагуулж, хэлэлцүүлэг өрнүүлж магадгүй юм. Та Крис Брауны ямар цомогт нь хамгийн их дуртай вэ?
Billboard-ын эрэмбэлсэн жагсаалтыг бүрэн эхээр нь тус сэтгүүлийн цахим хуудаснаас үзэх боломжтой.