Нэрт найруулагч Кристофер Нолан өөрийн удахгүй гарах "The Odyssey" киноны талаарх үзэгчдийн асуултад хариулт өгчээ. Тус киноны трэйлэр цацагдсаны дараа үзэгчид киноны үйл явдал болон ярианы хэв маягт багагүй гайхширсан байна.

Тодруулбал, трэйлэр дээр жүжигчин Том Холланд "Dad" буюу "Аав" гэдэг үгийг хэлж байгаа нь сонсогдсон ба дүрүүд америк аялгаар ярьж байгаа нь үзэгчдийн анхаарлыг татжээ. Энэхүү шийдвэр нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа бөгөөд найруулагч Нолан уг кинонд орчин үеийн англи хэлний найруулгыг ашигласан шалтгаанаа тайлбарласан байна.

NME сайтаас мэдээлснээр, үзэгчид уг бүтээлийн хэв маягийн талаар өөр өөрийн таамаглалыг дэвшүүлж байгаа аж. Кристофер Нолан нь кино урлагт өвөрмөц шийдлүүдээрээ алдартай найруулагч билээ.