Холливудын алдарт найруулагч Кристофер Нолан (Interstellar, Inception зэрэг киноны найруулагч)-ы “Одиссей” киноны гол дүрд реппер Трэвис Скоттыг сонгосон нь олны анхаарлыг ихэд татсан билээ. Саяхан Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Нолан энэ шийдвэрийнхээ учрыг тайлбарлажээ.
Түүний хэлснээр “Одиссей” бол эртний Грекийн туульс бөгөөд үеэс үед дамжин яригдаж ирсэн яруу найргийн хэлбэр юм. Энэхүү ярианы уламжлалыг орчин үеийн хөгжмийн төрөл болох рептэй адилтгаж үзсэн байна. Реп хөгжим нь ч мөн адил үгээр дамжуулан түүх өгүүлэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хүчтэй хэлбэр гэж Нолан үзжээ.
Трэвис Скотт бол Америкийн нэртэй реппер, дуу зохиогч юм. Түүний хөгжим нь өвөрмөц хэмнэл, үгийн урлагаараа онцлогтой. Нолангийн хувьд Трэвис Скоттыг сонгосон нь зөвхөн алдар нэрээр бус, харин түүний урлагийн онцлог, ярианы хэлбэрийг туульстай холбож үзсэн хэрэг юм.
Энэхүү шийдвэр нь “Одиссей” киног орчин үеийн залуу үзэгчдэд ойртуулах, туульсын утга санааг шинэ өнцгөөр харуулах зорилготой байж магадгүй гэж кино шүүмжлэгчид үзэж байна. Кино хэзээ нээлтээ хийх нь одоогоор тодорхойгүй байна.