Холливудын нэрт найруулагч Кристофер Нолан (Christopher Nolan) –ыг манай залуус "Интерстеллар", "Эхлэл", "Харанхуй баатар" зэрэг шилдэг бүтээлүүдээр нь андахгүй биз ээ. Түүний шинэ уран бүтээл болох "Одиссей" (The Odyssey) киноны нээлт удахгүй болох гэж байгаатай холбогдуулан тасалбар худалдаалах үйл явц АНУ-д жинхэнэ шуугиан тарьсан байна.
Өнгөрсөн өдөр тус киноны тасалбар урьдчилсан байдлаар худалдаанд гарсан бөгөөд AMC, Fandango, Regal зэрэг тус улсын томоохон кино театрын сүлжээнүүдийн вэбсайтууд хэт ачааллаас болж гацаж, урт дараалал үүссэн байна. Кино сонирхогчид болон Ноланы шүтэн бишрэгчид тасалбар авахаар зэрэг зэрэг хандсан нь ийм байдалд хүргэжээ.
Энэ нь Кристофер Ноланы кинонууд үзэгчдээ хэр их татдаг, мөн түүний шинэ бүтээлийг хүмүүс хэр их хүлээж байгааг харуулсан явдал боллоо. Вэбсайтууд доголдож, хэрэглэгчид тасалбар авахаар хэдэн цагаар хүлээсэн ч эцэст нь олонх нь амжилттай авч чадсан тухай мэдээлж байна.
"Одиссей" кино нь Ноланы өмнөх бүтээлүүдийн адил шинжлэх ухааны уран зөгнөл, сэтгэлгээний гүн агуулгыг хослуулсан байх төлөвтэй байгаа юм. Иймэрхүү үйл явдал нь кино урлагийн ертөнцөд ховор тохиолддог бөгөөд энэ нь тухайн найруулагч болон киноны нэр хүндийг илтгэдэг чухал үзүүлэлт болдог.