Куба улсын залуу дуучин, реппер OVI Universal Music Latino хөгжмийн студитэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар уран бүтээлийн гараагаа шинэ шатанд гаргахаар болжээ. Тэрээр 2018 оноос хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц стильтэйгээр олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ.
Universal Music Latino нь Латин Америкийн хөгжмийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг бөгөөд олон арван алдартай дуучидтай хамтран ажилладаг. OVI-гийн хувьд энэхүү гэрээ нь түүнийг дэлхий дахинд танигдах боломжийг нээж өгч байгаа юм. Тэрээр гэрээнийхээ талаар хэлэхдээ "Би одоо жинхэнэ багтай боллоо" хэмээн өөрийн баяр баясгаланг илэрхийлсэн.
OVI-гийн уран бүтээлийг дэмжиж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Түүний шинэ уран бүтээлүүд Монголын залуусын сонорыг мялаах болно гэдэгт итгэлтэй байна.