Хөрөнгө оруулалтын алдартай ARK Invest компани зах зээлийн уналт үргэлжилж буй энэ үед крипто салбарын хувьцаануудаа нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Сүүлийн гурван арилжааны өдрийн байдлаар тус компани нийт 43.5 сая долларын крипто хувьцаа худалдаж авсан байна.

Компанийн гол анхаарлаа хандуулсан хувьцаанууд нь Coinbase болон Circle байв. Эдгээр компаниудын хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд томоохон уналттай байгаа юм. Тодруулбал, Coinbase-ийн хувьцаа 17 хувиар, харин Circle-ийн хувьцаа 27.6 хувиар тус тус буурчээ.

ARK Invest нь технологи болон инновацийн чиглэлээр дагнан хөрөнгө оруулалт хийдэг томоохон сан бөгөөд тэдний энэхүү алхам нь зах зээлийн уналтын үед хийж буй томоохон худалдан авалт болж байна.