АНУ-ын алдарт инээдмийн жүжигчин, зохиолч, продюсер Ларри Дэвид өөрийн шинэ бүтээл болох "Life, Larry, and the Pursuit of Unhappiness" цувралынхаа трэйлэрийг цацлаа. Олон жилийн турш "Curb Your Enthusiasm" цувралаараа үзэгчдийн танил болсон тэрээр энэ удаад Америкийн түүхэн үйл явдлуудыг өөрийн өвөрмөц, ёжтой хэв маягаар задлан шинжилж, хошигнох аж.
Цувралын трэйлерээс харахад Ларри Дэвид агаарын хөлгийг анх зохион бүтээгч Райт ах дүүсийн түүхэн амжилтад хүртэл эргэлзэж, өөрийнхөөрөө шүүмжлэлтэй хандаж байгаа нь үзэгчдийн сонирхлыг татаж байна. Түүний хэв маяг үргэлж л жижиг сажиг зүйлсээс асуудал үүсгэж, нийгмийн хэм хэмжээг эргэлзээнд оруулахад чиглэдэг бөгөөд энэ удаагийн цуврал ч үүнээс ангид байхгүй бололтой.
Ларри Дэвид нь Америкийн телевизийн ертөнцөд "Seinfeld"-ийг хамтран бүтээгч гэдгээрээ алдартай бөгөөд түүний инээдмийн хэв маяг нь үргэлж л шулуун шударга, заримдаа бүр хэтэрхий илэн далангүй байдгаараа онцлогтой. Түүний энэхүү шинэ төсөл нь түүхэн үйл явдлуудыг хэрхэн "Ларри Дэвидийн өнцгөөс" харуулахыг олон хүн тэсэн ядан хүлээж байна.
"Life, Larry, and the Pursuit of Unhappiness" цуврал нь зургаадугаар сарын сүүлээр нээлтээ хийхээр товлогджээ. Хэрэв та Ларри Дэвидийн ёжтой хошигнол, нийгмийн шүүмжлэлд дуртай бол энэ зуны хүлээлт үүсгэсэн томоохон контентуудын нэг байх нь дамжиггүй.