Лос-Анжелес Лейкерс баг ирээдүйн солилцооны наймааны хүрээнд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус баг Далтон Кнехт болон Жарред Вандербилт нарыг солилцоонд оруулахаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Лейкерс баг дээрх хоёр тоглогчоо залуу баг руу илгээж, оронд нь НБА-гийн аварга цолтой тоглогчийг авахаар зорьж байна. Одоогоор солилцооны талаарх яриа үргэлжилж байгаа бөгөөд Лейкерс баг бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх алхмуудыг хийж эхэллээ.