Хойд Америкийн сагсан бөмбөгийн үндэсний лигийн (NBA) алдартай багуудын нэг Лос-Анжелес Лейкерс өөрийн бүрэлдэхүүнд байсан 41 настай дасгалжуулагчтай хийх хамтын ажиллагаагаа албан ёсоор зогсоох шийдвэр гаргажээ.

Тус мэргэжилтэн нь өмнө нь Даллас Маверикс багт Лука Дончичтой хамт ажиллаж байсан туршлагатай бөгөөд НБА-гийн аварга хэмээх тодотголтой нэгэн юм. Лейкерс багийн зүгээс түүнийг чөлөөт агентийн эрхээс нь татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тус баг нь өмнө нь драфтын эхний тойрогт сонгогдож байсан тоглогчийн эрхээсээ татгалзсан болохыг эх сурвалжууд мэдээллээ.